Хятад, Францын Гадаад хэргийн сайд нар ямар асуудал ярилцав?

Хятад, Францын Гадаад хэргийн сайд нар ямар асуудал ярилцав?


   Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Ханжөү хотноо Францын Гадаад хэргийн сайд Эммануэль Боннтой уулзаж Хятад, Францын 27 дахь удаагийн стратегийн хэлэлцээг хийв. Энэ үеэр Ван И Франц улс Хятадын талаар зөв ойлголттой болох хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрбээр Хятад болон Европын хооронд геополитикийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг хэлээд "Хятад, Европын эдийн засгийн харилцааны мөн чанар нь бие биеэ нөхөж, харилцан ашигтай байх явдал" гэсэн байна. Улмаар цөмийн эрчим хүч, агаарын тээвэр, сансар огторгуй, хөдөө аж ахуй, хүнс зэрэг уламжлалт салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, ногоон болон дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч, биотехнологи, санхүүгийн үйлчилгээ зэрэг хөгжиж буй салбаруудыг идэвхтэй дэмжихээ илэрхийлжээ. Ван И мөн Дональд Трампын засаг захиргааны "Нэгдүгээрт Америк" гэсэн арга барилыг шүүмжлээд "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, бие даасан гүрний хувьд Хятад, Франц хоёр улс стратегийн тогтвортой байдал, хэтийн төлөв бүхий хоёр талын харилцааг бий болгох ёстой" гэжээ. Харин Э.Бонн Европын холбоо болон Хятад улс бие биедээ түшиглэн, харилцан амжилтад хүрсэн түнш байх ёстой бөгөөд Франц улс хоёр талын яриа хэлцэл, хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.