Шувууд ямар өнгө, брэндийн машинд дуртай вэ?

Шувууд ямар өнгө, брэндийн машинд дуртай вэ?


   Гарааш, автомашины зогсоолын үйлчилгээ эрхэлдэг “Allen's Factory Outlets” компани саяхан 1000 хүний дунд судалгаа явуулж, шувууд өнгө, брэндээс нь хамаарч зарим машиныг илүү их бохирдуулдаг болохыг тогтоосон байна. Судалгаанаас харахад улаан, хар өнгийн тээврийн хэрэгсэл шувууны сангасаар хамгийн их бохирддог бол цагаан, мөнгөлөг саарал өнгийн машин харьцангуй бага өртдөг ажээ. Энэ нь зарим хурц тод өнгө шувуудыг илүү их өдөөн дууддагтай холбоотой гэдгийг судлаачид хэлжээ. Цаашилбал, тээврийн хэрэгслийн гялалзсан гадаргуу, толь зэрэг нь шувуудыг татдаг гэдгийг онцолсон байна. Брэндээр нь авч үзвэл "Ram", "Jeep", "Chevrolet" машинууд шувууны сангасаар хамгийн их бохирддог бол "Nissan", "Dodge", "Kia" брэндийн машинууд харьцангуй бага өртдөг гэнэ. Судалгаагаар дөрвөн америк хүн тутмын нэг нь шувуу баасан машинаа угааж цэвэрлэхэд жилд 500 гаруй доллар зарцуулдаг, арван хүн тутмын нэг нь машинаа дахиж буддаг болохыг тогтоожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.