Испани, Франц, Швед, Канадын Гадаад хэргийн сайд нар Хятадад айлчилна

Испани, Франц, Швед, Канадын Гадаад хэргийн сайд нар Хятадад айлчилна


   Хятад улс Испани, Франц, Швед, Канадын Гадаад хэргийн сайд нарыг урьж уулзалт хийнэ. Тус улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануре Альварес Хятадын Коммунист намын Гадаад хэргийн газрын дарга Ван И-гийн урилгаар 15-16-ны өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийх аж. Үүний дараа Францын Гадаад харилцааны сайд Эммануэль Борн мөн Ван И-гийн урилгаар тус улсад айлчилна. Үргэлжлүүлээд 16-17-ны өдрүүдэд Шведийн Гадаад хэргийн сайд Мария Малмер Стенергард, Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд нар Бээжинд нэгэн зэрэг айлчлах ажээ. АНУ-Хятадын худалдааны маргаан, Газын зурвасын гал зогсоох хэлэлцээр, Украины дайн зэрэг дэлхий нийтийг хамарсан хурц асуудлууд өрнөөд байгаа энэ цаг үед барууны дөрвөн орны дипломат удирдагчид нэгэн зэрэг Хятадад айлчлахаар болж байна. Энэхүү урилга нь Д.Трампын засаг захиргааны “Нэгдүгээрт Америк” бодлогыг сөрж, “Олон талт үзлийг хамгаалагч” хэмээх байр суурь илэрхийлж буй Хятад улс барууны орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, нөлөөгөө тэлэх алхам гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин Хятадын Гадаад харилцааны яам “Олон улс болон бүс нутгийн хамтын ашиг сонирхлын асуудлаар санал солилцох зорилготой” гэж тайлбарлажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.