“Telegram” компанийн захиралд юуны учир торгууль ногдуулав?
ОХУ-ын иргэн, “Telegram” компанийн гүйцэтгэх захирал Павел Дуров Казахстан улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нууранд сэлж буй бичлэгээ цахим хуудсандаа нийтэлснийхээ төлөө торгуулав. Киргизийн “Times of Central Asia” сонины мэдээлснээр, П.Дуров саяхан Казахстаны нийслэл Астанад болсон "Дижитал гүүр 2025" форумд оролцохоор энэ сарын эхээр тус улсад очсон байна. Айлчлалынхаа үеэр өмнөд Алматы мужийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Көлсай нуурт сэлж буй бичлэгээ “Telegram” хуудсандаа нийтэлжээ. Бичлэг цахим ертөнцөд хурдан тарж, түүнийг сэлэх, загасчлахыг хориглодог нууранд орсон гэж шүүмжилсэн юм. Тиймээс тус улсын Байгаль орчны тухай хуулийн дагуу П.Дуровт 72 долларын торгууль ногдуулсан байна. Казахстаны зүүн бүсэд орших Көлсай нуур нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, Тэнгэр уултай ойр оршдог цэнгэг уст нуур ажээ. Үүний дараа П.Дуров дээрх үйлдэлдээ тайлбар хийж, нуурын ёроолд харагдах төмөр савааг гаргаж хаях, өөрөөр хэлбэл цэвэрлэх гэж нуур руу орсон гэдгээ “Telegram” сувгаараа дамжуулан хэлсэн. Гэвч энэ тайлбар огт үнэмшилгүй байгааг хүмүүс шүүмжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







