АНУ: Чадварлаг прокурор юуны учир сайн дураараа ажлаа өгөв?

АНУ: Чадварлаг прокурор юуны учир сайн дураараа ажлаа өгөв?


   Харвард болон Йелийн их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн Даниел Сассун нь Нью-Йоркийн өмнөд дүүргийн Прокурорын газрыг удирдаж, Уолл Стрийт дэх санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж байсан чадварлаг хуульч юм. Тэрбээр олон тэрбум долларын хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж байсан FTX криптовалют биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридийн хэргийг мөрдөн шалгаж, эхний шүүх хурлаар 25 жилийн хорих ял оноосон байна. Гэсэн хэдий ч Д.Трампын засаг захиргаа түүнээс Нью-Йорк хотын захирагч Э.Адамсын авлигын хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардахад сайн дураараа ажлаа өгч "Энэ албан тушаал нь гэмт хэргийг шударгаар мөрдөн шалгах, шүүх дээр шударгаар мэтгэлцэх үүрэгт минь нийцэхгүй байна" гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр Америкийн их дээд сургуулиуд оюутнуудын үг хэлэх эрх чөлөөг боомилж байна гэж шүүмжлэв. Эдүгээ 38 настай Д.Сассун "New York Times" сонинд бичсэн нийтлэлдээ "Их дээд сургуулиуд ардчиллын тулгын чулуу болох иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих үүрэгтэй мөртлөө үүний эсрэг ажиллаж байна" гээд Нью-Йоркийн их сургуулийн хуулийн сургуульд болсон явдлыг жишээ болгожээ. ХАМАС бүлэглэл Израильд халдсаны хоёр жилийн ойн өдөр тус сургуулийн оюутны холбоо оюутны хотхонд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус арга хэмжээн дээр Израилийн эсрэг үзэл санаа газар авч байгааг эрс шүүмжилдэг хуульч, профессор Илья Шапиро үг хэлэх ёстой байсан аж. Гэвч сургуулийн зүгээс "аюулгүй байдлын үүднээс" гэсэн шалтгаан дурдаж, арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.