Энэтхэг: Шүүх эмч нарыг жор бичихдээ гаргацтай бичихийг үүрэг болгов

Энэтхэг: Шүүх эмч нарыг жор бичихдээ гаргацтай бичихийг үүрэг болгов


   Энэтхэгийн шүүх эмч нарыг бичгийн хэвээ сайжруулах, эмийн жор бичдэг арга барилаа боловсронгуй болгохыг үүрэг болгов. BBC агентлагийн мэдээлснээр, Харьяна мужийн шүүх төв засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, анагаахын сургуулийн сургалтын хөтөлбөрт бичгийн хэв сайжруулах хичээл оруулах, цаашид хоёр жилийн дотор эмийн жорыг цахимаар олгодог болохыг үүрэг болгосон байна. Мөн тэр болтол эмийн жорыг гаргацтай, том үсгээр бичих шаардлагыг эмч нарт тавьжээ. Эмч нарын бичсэн жор гаргацгүй, юу гэж бичсэн нь тодорхойгүй байдгийг шүүх дурдаад, энэ нь жорын агуулгыг буруу унших, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хор учруулж болзошгүй гэдгийг онцолжээ. Мөн шүүхээс "Компьютерын эрин үед эмч нар эмийн жорыг гараар бичсээр байгаа нь хачирхалтай” гэсэн байна. Энэтхэгийн Анагаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Дилип Бханушали "Бид энэ асуудлыг даруй шийдвэрлэх ёстой. Томоохон хотуудын эмч нар цахим жор олгодог ч хөдөө орон нутаг, жижиг хотуудад гараар бичсээр байгаа нь үнэн" гэжээ. Эмч нарын бичгийн хэвийн асуудал дэлхийн бусад улсад ч яригддаг. Их Британийн эрүүл мэндийн салбарын удирдлага жорыг буруу уншсаны улмаас гарсан алдаа нь ихээхэн хохирол учруулж байгааг саяхан хүлээн зөвшөөрсөн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.