Нобелийн хороо: Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэнтэй холбоо барьж чадахгүй байна

Нобелийн хороо: Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэнтэй холбоо барьж чадахгүй байна


   Физиологи, анагаах ухааны салбарт 2025 оны Нобелийн шагналын эзнээр тодорсон дархлаа судлаач эрдэмтэн Фрэд Рамсделл одоог хүртэл шагнал авснаа мэдээгүй байгаа тухай AFP агентлаг мэдээлэв. Ф.Рамсделлийн ажилладаг “Sonoma Biotherapeutics” хүрээлэнгийн албаны хүний хэлснээр Нобелийн шагнал хүртсэн тухай нь түүнд хараахан мэдэгдэж чадаагүй байгаа бөгөөд тэрбээр алс хөдөө нутагт явган аялал хийж яваа гэнэ. Түүний хамтран зүтгэгч, “Sonoma Biotherapeutics” хүрээлэнг үүсгэн байгуулагч Жеффри Блюстоун эрдэмтэн найз нь энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэнийг зүй ёсны хэрэг хэмээн үзэж туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, Фрэд Рамсделлтэй холбоо тогтоож чадахгүй байгаагаа учирлан "Фрэд Айдахогийн цөлд үүргэвчтэй аялж яваа байх" гэжээ. Ф.Рамсделл нь Японы эрдэмтэн Саймон Сакагүчи, Америкийн эрдэмтэн Мэри Э.Брунко нарын хамт хүний ​​дархлалын тогтолцооны хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг “Т" эсийн нууцыг нээж, энэ амжилтаараа энэ жилийн Нобелийн шагналыг хүртээд байгаа юм. Мөн түүний хамтрагч, энэ шагналын эзэн болсон Мэри Э.Брункотой холбоо барьж чадалгүй дуут шуудан үлдээсэн тухайгаа Нобелийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Пэрлманн хэлжээ. Харин дараа нь Э.Брунко утсанд нь хаа байсан Шведээс дуудлага ирснийг харсан боловч, дугаар андуурсан байх гэж бодоод утсаа аваагүй гэдгээ хэлсэн байна.

Зураг дээр: Эрдэмтэн Фрэд Рамсделл.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.