Жолоо барьж явахдаа ухаан алдсан эр хэрхэн амьд гарав?

Жолоо барьж явахдаа ухаан алдсан эр хэрхэн амьд гарав?


   АНУ-ын Виржиниа мужид жолоо барьж явсан эр зүрхний шигдээс болж ухаан алдсанаар жолоодлогогүй болсон машин нь автозамын хэд хэдэн эгнээг хөндлөн гарч явсаар замын хажуугийн байшинг мөргөн зогссон нь зүрх судасны эмнэлэг байжээ. “New York Post” сонины мэдээлснээр 64 настай Жефф Герачи хэмээх эр машинаа унан харьж явах замд нь ийм зүйл тохиолдсон бөгөөд азаар зүрх судасны эмч, доктор Дипак Талехын өрөөний үүдэнд ирж осолдсон нь амьд үлдэх шалтгаан болсон байна. Осол гарах үед өрөөндөө ажлаа хийж суусан эмч чанга дуу гарахыг сонсоод гадаа гарч ирэхэд осолдсон машины салхины шил хагарч, аюулгүйн дэр дэлгэгдсэн, жолооч нь ухаангүй байсан аж. Эмч ухаангүй болсон эрийг машинаас буулган даруй үзлэг хийхэд амьсгалахгүй, зүрх нь хэвийн бус байсан тул яаралтай тусламж үзүүлснээр зүрх нь цохилж эхэлсэн байна. Мэргэжлийн эмчийн хувьд тэрбээр Жефф Герачигийн азтайг гайхаж, яаралтай арга хэмжээ аваагүй бол нас барах магадлал маш өндөр байсныг хэлжээ. Ж.Герачигийн гол титэм судас 95 хувь, доод судас нь 90 хувь бөглөрсөн байсан бөгөөд тэрбээр одоо бүрэн эдгэрч ажилдаа орсон төдийгүй хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийж байна. Эцэст нь тэрбээр амийг нь аварсан эмчид талархсанаа илэрхийлж “Осол болох үед бурхан, эмч хоёр надтай хамт байсны ачаар би амьд үлдлээ” гэжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.