Балба: Хоёр настай охин Дара эхээр өргөмжлөгдөв

Балба: Хоёр настай охин Дара эхээр өргөмжлөгдөв


   Балбад хоёр настай охин Кумари буюу Дара эхээр өргөмжлөгдөв. Кумари нь хиндү болон буддын шашинтнуудын дээдлэн залдаг Дара эх юм. CNN агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 30-ны өдөр 32 сартай Арьятара Шакьяа охиныг шинэ Кумари хэмээн албан ёоор зарлажээ. Кумари гэдэг нь санскрит хэлээр "охин" гэсэн утгатай бөгөөд Катмандугийн уугуул иргэд болох шака үндэстний дундаас тодруулдаг аж. Кумариг тодруулахад 2-4 насны, өөгүй цэвэр зүс царайтай, бие бялдар, үс, нүд, шүд бүрэн, түүнээс гадна харанхуйгаас айдаггүй охин байх ёстой бөгөөд өргөмжлөгдсөн хойно нь амьд бурхан хэмээн дээдлэн залж, тусгай ордонд суулган жилд тоотой хэдэн удаа баяр ёслолоор ард түмний өмнө ил гаргадаг ажээ. Арьятара Шакьяа охин гэр бүл, төрөл төрөгсөд болон сүсэгтнүүдийн хамт Катманду хотын гудамжаар явж, тусгай ордондоо заларсан байна. Дара эхийн аав “Өчигдрийг хүртэл миний охин минийх байсан бол одоо амьд бурхан боллоо. Охин минь төрсөн цагаасаа амьд бурхны шинж үзүүлдэг байсан” гэжээ.

   Кумари Дара эх нас биед хүрч анхны сарын тэмдэг ирэх үед суудлаасаа бууж залгамжлагчдаа сууриа тавьж өгдөг. 2017 онд Кумаригаар өргөмжлөгдсөн Тришна Шакья охин 11 нас хүрч анхны сарын тэмдэг нь ирсэн учир эдүгээ жирийн амьдралдаа эргэн оржээ. Буусан Кумарид Засгийн газраас сар бүр 110 долларын тэтгэвэр олгодог бөгөөд энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр дүн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.