Эхнэрээ алдсан Өмнөд Солонгосын дуучин Ку Жүн Ёп ихэд гашуудаж байна

Эхнэрээ алдсан Өмнөд Солонгосын дуучин Ку Жүн Ёп ихэд гашуудаж байна


   Тайванийн нэрт жүжигчин "Барби Сю" гэгдэх Сю Ши-юань өөд болсонд гашуудсан түүний нөхөр, Өмнөд Солонгосын алдартай дуучин Ку Жүн Ёп булшин дээр нь очиж сэтгэлээ уудлан удаан саатжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 22-ны өдөр гэр бүл, найз нөхдийнхөө хамт Тайванийн Тайбэй хотын Жинбаошань оршуулгын газарт буй Сю Ши-юаний булшин дээр очин, амьд сэрүүнд нь хамтдаа авахуулсан зургаа тавьж, зул өргөн эмгэнэсэн байна. Улмаар булшны өмнө сандал тавин ганцаар сууж, ихэд гашуудсан байдалтай нэг цаг гаруй болжээ. Түүнийг босож явах үед сурвалжлагч очин "Эхнэр тань зүүдэнд ирж байна уу?” хэмээн асуухад "Мэдээж" хэмээн ганцхан үгээр хариулсан байна. Тэрбээр мөн дараа өдрийн өглөө нь кофе, талх барин булшин дээр очиж, таблет дээрээ түүний тоглосон киног үзэн суусан гэнэ. Сю Ши-юань өнгөрсөн хоёрдугаар сард Японд аялж явахдаа ханиаднаас улбаатай уушгины хатгалгаагаар нас барсан юм. Түүнийг өөд болсноос хойш нөхөр нь хүмүүстэй уулзахгүй ганцаар голдуу байх болж, өнгөрсөн хугацаанд 12 кг жин хасаж, танигдахын аргагүй болтлоо турсан гэнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.