Израиль: 1400 жилийн настай алтан зоос, үнэт эдлэл олджээ

Израиль: 1400 жилийн настай алтан зоос, үнэт эдлэл олджээ


   Израилийн Галилейн тэнгисийн ойролцоох эртний Ром хотын тууриас 1400 жилийн өмнөх үед хамаарах 100 гаруй алтан зоос, олон арван үнэт эдлэл олджээ.Times of Israel сонины мэдээлснээр "Хайфа" их сургуулийн доктор Майкл Айзенбэргээр ахлуулсан археологийн багийнхан зургаан жилийн өмнө өөр зориулалтаар малтлага хийсэн талбайг судалж байхдаа эдгээр алтан зоосыг олжээ. Доктор М.Айзенбэрг "Энэ бол Византийн үеийн олдвор. Тодорхой нарийвчлалтайгаар он цагийг тогтоож болох ч эдгээр олдвор нь эзэн хаан I Юстиниан (518-527)-аас эхлээд Гераклын хаанчлалын эхэн үе (610-613) хүртэлх 100 орчим жилийнх болох нь харагдана” гэжээ. Энэ цаг үед Перс-Сасанидын арми Сирийг дайран өнгөрч, Израилийн нутгийг эзлэн авсан юм. Энэ үед нэгэн чинээлэг хүн дайсан ойртож байгааг мэдээд эд хөрөнгөө нууж, аюул өнгөрсөн хойно буцааж авах санаатай байсан байх магадлалтай болохыг М.Айзенбэрг дурджээ. Мөн үнэт металл, шилээр чимэглэсэн олон арван алтан ээмэг олдсон нь эдгээр олдвор сүм хийд болон бусад төрийн байгууллагынх биш, хувь хүний хөрөнгө байсныг нотолгоо болно гэдгийг тэрбээр онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.