Япон эр дунд сургуулийн найзынхаа ээжтэй гэрлэжээ
Саяхан Японы телевизийн OTT суваг Шизүока мужийн иргэн, эдүгээ 54 настай Мидори болон түүний нөхөр, 33 настай Исамү нарын хайр сэтгэлийн түүхийн талаар нэвтрүүлэг хийсэн байна. Исамү эхнэртэйгээ анх дунд сургуулийн сурагч байхдаа танилцжээ. Ангийнх нь найзын ээж Мидориг тэрбээр эцэг эхийн хурал дээр анх харсан гэнэ. Хожим нь Исамү 30 нас хүрсэн хойноо ангийн найзынхаа ажиллуулдаг гоо сайхны салонд очиход ээж нь мөн тэнд ажиллаж байсан байна. Энэ тухай дурсахдаа Исамү "Тэр үед би найзынхаа ээж, одоогийн эхнэрээ хараад шууд дурласан. Тун дэгжин, эелдэг бүсгүй санагдсан” гэжээ. Аав, ээж хоёр нь салсан гэдгийг найзаасаа дуулсан тэрбээр ээжийнх нь утасны дугаарыг мэдэж аваад холбоо барьсан төдийгүй сэтгэл зүрхээ шууд илэрхийлсэн байна. Хатагтай Мидори эхлээд түүнийг тоглоом хийж байна хэмээн бодож ихэд бухимдсан ч, чин сэтгэлээсээ хандаж байна гэдгийг нь төд удалгүй ойлгоод хоёул уулздаг болжээ. Улмаар нэг гэрт орж хоёр жил хамт амьдрахад Исамү гэр бүлээ батлуулах санал байнга тавьсаар байжээ. Хатагтай Мидори цаашид юу болохыг мэдэхгүй байсан, мөн аав ээж нь огт зөвшөөрөөгүй тул гэрлэх саналаас татгалзсаар байв. Энэ талаар тэрбээр "Би Исамүгийн ирээдүйн талаар их бодсон. Үеийн бүсгүйтэйгээ гэрлэж, үр хүүхэдтэй болоосой гэж хүссэн” гэжээ. Мөн "Эр хүн намайг ингэж чин сэтгэлээсээ хайрлана гэж огт бодож байгаагүй” гэжээ. Энэ хугацаанд Исамү зүгээр суусангүй. Тэрбээр газар худалдан авч, нэг сарын дотор зураг төслийг нь гарган нэг жилийн дотор шинэ байшин барьсанд Мидори маш их сэтгэл хөдөлсөн байна. Ингээд хоёр талын аав ээж нь ч хүлээн зөвшөөрснөөр гэрлэлтээ батлуулж, одоо Япон даяар алдартай сайхан хос болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







