"Эрдэнэс Тавантолгой" ХК 10.8 сая ам.долларын нүүрс борлууллаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 10.8 сая ам.долларын нүүрс борлууллаа


   "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 10.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс амжилттай арилжааллаа. Арилжаанд хоёр харилцагч оролцож БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдан авсан байна. Тус компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.