Тайландын шинэ ерөнхий сайд парламентаа тарааж сонгууль явуулахаа мэдэгдэв
Тайландын шинэ ерөнхий сайд Анутин Чарнвиракул ирэх оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд парламентыг тарааж, дөрөвдүгээр сарын эхээр бүх нийтийн сонгууль явуулахаа зарлав. Консерватив үзэлтэй А.Чарнвиракул өнгөрсөн 5-ны өдөр 143 суудалтай парламент дахь хамгийн том нам болох Дэвшилтэт Ардын Намын дэмжлэгтэйгээр ерөнхий сайдаар сонгогдсон билээ. Тэрбээр дөрвөн сарын дотор парламентыг тараах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тус намын болзлыг хүлээн зөвшөөрч дэмжлэг авсан юм. Өмнөх өдөр нь тэрбээр Засгийн газрынхаа 35 шинэ сайдын хамт Маха Важиралонгкорн хаанд тангараг өргөж, шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг албан ёсоор эхлүүлсэн юм. Тэрбээр эдийн засгийн гол яамдад туршлагатай албан тушаалтнууд, менежерүүдийг томилсон нь олон жилийн улс төрийн тогтворгүй байдлыг намжааж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гэдгийг “Bloomberg” онцолжээ. Тэрбээр өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртгийг бууруулах, дотоодын эрэлтийг дэмжих зорилгоор богино хугацааны урамшууллын багц төлөвлөгөө гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав. Үүний тулд үндэсний мөнгөний ханшийг хянаж, үл мэдэгдэх хөрөнгийн урсгалыг хяналтандаа авах зорилгоор Сангийн яам, Төв банк, Мөнгө угаахтай тэмцэх газар,, Үнэт цаасны хорооноос бүрдсэн тусгай баг байгуулагджээ. Мөн шинэ ерөнхий сайд казино болон онлайн мөрийтэй тоглоомыг хуульчлахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







