13 настай хүү онгоцны дугуйн хэсэгт нуугдаж суун Афганистанаас Энэтхэгт хүрчээ

13 настай хүү онгоцны дугуйн хэсэгт нуугдаж суун Афганистанаас Энэтхэгт хүрчээ


   13 настай афган хүү Кабулын нисэх онгоцны буудал руу нууцаар нэвтэрч, Энэтхэгийн Дели орох зорчигч тээврийн онгоцны дугуйн хэсэгт орж суугаад Делийн нисэх буудалд хүрч чадсан байна. “Times of India” сонины мэдээлснээр, Афганистаны хойд нутгийн Кундуз мужид суудаг энэ хүү 21-ний өглөө Кабулын нисэх онгоцны буудал руу сэм нэвтэрч, “Afghan airline” компанийн RQ-4401 онгоцны дугуйн хэсэгт орж суусан бөгөөд онгоц хөөрч, хоёр цаг орчим нисээд Индира Ганди олон улсын нисэх буудалд газардахад нуугдсан газраасаа эсэн мэнд гарч, онгоцны буудал дээр алхаж явахад нь саатуулжээ. Байцаалтад хүү "Сониуч зангаараа ийм үйлдэл хийсэн" гэж мэдүүлсэн байна. Энэ хооронд нисэх буудлын аюулгүйн албаныхан онгоцонд үзлэг хийхэд хүүгийн сууж ирсэн хэсгээс улаан өнгийн, бага оврын чанга яригч олдсон гэнэ. Мөрдөн байцаалт дууссаны дараа хүүг онгоцонд суулгаж нутагт нь буцаасан аж. Буух төхөөрөмж буюу дугуйн хэсэгт орж суусан хүү хоёр цагийн нислэгийн турш хасах хэмийн хүйтэнд ямар нэгэн осол эндэлгүй явж ирсэн нь аз дайрсан хэрэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.