АНЭУ: Жингээ барьж чадаагүй онгоцны үйлчлэгчдээ ажлаас нь халдаг
Арабын Нэгдсэн Эмират улсын үндэсний агаарын тээврийн “Emirates” компани онгоцны үйлчлэгчдийнхээ биеийн жин, гадаад үзэмжид хэт хатуу шаардлага тавьж, дагаж мөрдөөгүй тохиолдолд ажлаас нь албадан халах хүртэл арга хэмжээ авдаг байсан талаар хуучин ажилчид нь мэдээлжээ. “Daily Mail” сонинд бичсэнээр, тус компанид зургаан жил менежерээр ажилласан, эдүгээ 38 настай А "Дүрэмт хувцас нь бага зэрэг бие барьсан тохиолдолд жингээ хасахыг анхааруулж, тогтоосон хугацаанд жингээ хасаагүй бол ажлаас халдаг байсан” гэжээ. Мөн бүх ажилчдаа нэг төрлийн уруулын будаг хэрэглэхийг үүрэг болгож, дүрэмт хувцсыг тогтмол шалгаж, нислэгийн өмнө гарын хумснаас эхлээд гадаад үзэмжийг тогтмол шалгадаг байсныг дурдсан байна. Тэрбээр ажил үүргийн ёсоор үйлчлэгчдийн нарийн ширийн бүхнийг шалгаад, дүрэмт хувцас нь бага зэрэг бариу харагдсан ажилтныг дээш мэдээлэн биеийн жингийн хөтөлбөрт хамруулж, үйлчлэгч хоол тэжээлийн мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, тогтоосон хугацаанд жингээ хасахыг шаарддаг байжээ. Үүний хариуд “Emirates” компанийн хэвлэлийн төлөөлөгч "Бид ажилчдынхаа гадаад үзэмжийг эн тэргүүнд тавьдаг. Бие махбодын болон оюун санааны эрүүл мэндийг сахих нь бидний үйл ажиллагаанд нэн чухал" гэсэн товчхон мэдэгдэл хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







