Майкл Жексоны хадам ээжийн дурсамж ном гарна

Майкл Жексоны хадам ээжийн дурсамж ном гарна


   Элвис Преслигийн хуучин эхнэр, эдүгээ 80 настай Присцилла дурсамж номондоо Майкл Жексоныг нь зальжин хүн байсан гэж тэмдэглэжээ. Тэрбээр удахгүй хэвлэгдэх “Softly, As I Leave You: Life After Elvis” номдоо охин Лиза Мари Преслигээ Майкл Жексонтой гэрлэсэн тухай дэлгэрэнгүй өгүүлэхдээ ингэж тодорхойлсон байна. Энэ тухайд "Охиноо Майкл Жэксонтой гэрлэсэн тухай дуулаад ихэд цочирдсон. Майкл Жексон нь Лиза Маритай биш харин Преслигийн удмынхантай гэрлэж байгааг би сайн мэдэж байсан. Энэ нь түүний нэр хүндээ өсгөх заль мэх байсан бөгөөд түүний хүүхэд шиг гэнэн цайлган зангийн цаана жинхэнэ үнэн төрх нь нуугдаж байсан” гэжээ. Улмаар "Жексон хүүхэдтэй болохыг хүсч байгаа тухай сонсоод охиноосоо түүнтэй жинхэнэ бие махбодийн харилцаа байсан эсэхийг хүртэл асуусан. Эцэст нь тэд гэрлэлтээ цуцлах үед Элвисийн санаа амарсан хүнд амьсгаа сонсдох шиг болсон" гэж дурссан байна. Лиза Мари Пресли 1994 онд Жексонтой гэрлээд хоёр жилийн дараа салсан юм. М.Жексоныг өөд болсны дараа хэвлэгдсэн дурсамж номондоо тэрбээр "Майкл бид хоёрын хайр сэтгэл жинхэнэ дотно сэтгэлийнх байсан” гэсэн юм. М.Жексон 1996 онд хоёр дахь эхнэр Дебби Роутайгаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон бөгөөд бага хүүгээ тээгч эхийн тусламжтай төрүүлсэн гэдэг. Тэрбээр 2009 онд 50 настайдаа өөд болсон юм. Харин Лиза Мари нь жүжигчин Николас Кейж, Майкл Локвуд нартай гэрлэж, салсан бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сард зүрхний шигдээсээр нас барсан ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.