Дональд Трамп Их Британийн гүнж Кэтриний гоо үзэсгэлэнг магтав

Дональд Трамп Их Британийн гүнж Кэтриний гоо үзэсгэлэнг магтав


   Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Их Британид хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 17-ны өдрийн анхны уулзалтаараа Уэльсийн гүнж Кэтриний гоо үзэсгэлэнг нь магтан сайшаасан байна. Өмнөх өдөр нь Их Британид хүрэлцэн ирсэн Д.Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар нисдэг тэргээр Виндзорын ордонд буужээ. Д.Трамп ханхүү Уильямтай, дараа нь гүнж Кэтринтэй гар барин мэндчилэхдээ "Та үнэхээр сайхан бүсгүй юм" гэсэн байна. Д.Трамп ханхүү Уильямтай өнгөрсөн 12 дугаар сард Парисын Нотр-Дамын сүмийн нээлтийн үеэр уулзахдаа түүнийг “Сайхан эр” хэмээн магтаж байсан юм. Энэ өдрийн айлчлалын маршрутад бага зэрэг алдаа гарсан тухай зарим хэвлэл мэдээлж байна. Тухайлбал Д.Трампын нисдэг тэрэг яг 12:00 цагт газардах ёстой байсан ч хугацаанаасаа хоцорч 12:16 цагт газардсанаар III Чарльз хааныг хэсэг хугацаанд хүлээлгэсэн гэнэ. Гэвч угтан авах ёслолын арга хэмжээ төлөвлөсөн ёсоор найрсаг болж өнгөрчээ. Угтах ёслолын үеэр Их Британийн арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын хүчин, Хатан хааны тэнгисийн явган цэрэг оролцсон 1300 орчим цэргийн парад болж, сүйх тэрэгний цуваа явж, төрийн дуулал эгшиглэсэн байна. Парадын замд ойролцоогоор 120 морьт цэрэг жагссан бөгөөд Д.Трамп, тэргүүн хатагтай М.Трамп болон III Чарльз хаан, хатан хаан II Элизабэт, хунтайж Уильям нар сүйх тэргээр шилтгээнд морилжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.