“New York Times” сонин Өмнөд Солонгосын жүжигчин И Жон Жэг онцлов
“New York Times” сонин өчигдрийн дугаартаа "Squid Game" зэрэг олон алдартай кинонд шилдэг дүр бүтээсэн Өмнөд Солонгосын жүжигчин И Жон Жэгийн талаар тусгай нийтлэл гаргасан байна. Нийтлэлд "Түүнийг Өмнөд Солонгост бол хаанаас ч олж харж болно. Зурагтаар гарч, загварын шоунд оролцож, даатгалын компаниас эхлээд рамён гоймонгийн сурталчилгаанд хүртэл тоглодог. Кинонд тоглож эхлээд 30-аад жил болсон ч олны хараанаас гардаггүй хамгийн эрэлттэй жүжигчин хэвээр байна" гэжээ. Тэрбээр кино жүжигчний хувьд "Эмми" шагнал хүртсэн анхны солонгос хүн, мөн "Оддын дайн" кинонд Жеди Мастерын дүрд тоглосон анхны ази хүн болсон юм. Өмнөд Солонгост сүпер од байна гэдэг нь шүтэн бишрэгчдийнхээ хатуу хяналтанд байна гэсэн үг. Фэнүүд нь нэг талаар тэдний тууштай талархан дэмжигч байдаг ч нөгөө талаар үзэн ядагч ч болж болдог. Шүтэн бишрэгчдийнх нь хандлага оддын карьерыг бүрмөсөн нураах тохиолдол ч бий. И Жон Жэ энэ талаар тус сонинд ярихдаа “Шүтэн бишрэгчид бол нэг талаар "аймшигтай", нөгөө талаар хайртай одуудаа шаргуу хөдөлмөрлөж, нийгэм дэх эерэг сайн нэр хүндээ тууштай хадгалж, үр бүтээлтэй байгаасай гэж хүсдэг" гэжээ. Тэрбээр цахим сүлжээ хөгжсөн өнөө үед Инстаграм зэрэг сүлжээгээр шүтэн бишрэгчидтэйгээ тасралтгүй харилцдаг болохоо хэлсэн байна. Анх өөрийнх нь тухай үндэслэлгүй, худал цуурхал болгоныг няцаах, тайлбарлах гэж маш их шаналдаг байсан бол одоо энэ бүхэн амьдралынх нь нэг хэсэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын энтертэйнмент салбарт 30 жил ажиллахдаа шүтэн бишрэгчдийнхээ хайртай хүн байхын тулд засаршгүй муу хүний дүрд тоглохоос аль болохоор зайлсхийдэг гэдгээ И Жон Жэ илэн далангүй ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







