15 настай хүү "Emmy Awards" хүртсэн хамгийн залуу жүжигчин болов

15 настай хүү "Emmy Awards" хүртсэн хамгийн залуу жүжигчин болов


   "Netflix"-ийн "Boys' Time" олон ангит кинонд тоглосон 15 настай жүжигчин Оуэн Күпер 76 дахь удаагийн "Emmy" шагнал гардуулах ёслолоос Шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ. Тэрбээр ийнхүү "Emmy"-гийн түүхэн дэх хамгийн залуу шагналтан болж байна. Шагнал гардуулах ёслол 14-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотын “Peacock” театрт болсон бөгөөд Америкийн "Euphoria" олон ангит киноны дүрээр олонд танигдсан жүжигчин Сидней Свини тайзнаа гарч уг шагналыг гардуулжээ. Тэрбээр "Энэ тайзан дээр гарч ирсэндээ итгэхэд бэрх байна. Хэдэн жилийн өмнө би жүжигчний ангид суралцаж эхлэхдээ Америкт, тэр дундаа энд ("Emmy" шагнал гардуулах ёслол) ирнэ гэж төсөөлж ч байсангүй" гэжээ. Тэрбээр тус кинонд хүн амины хэрэгт буруутгагдаж буй 13 настай хүүгийн дүрийг бүтээсэн байна. "Boys' Time" кино уг наадамд тун амжилттай оролцож, Шилдэг туслах эрэгтэй дүр, Шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг зохиол, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг туслах дүр гэсэн зургаан шагнал хүртжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.