ОХУ: Дмитрий Медведев 60 насныхаа ойгоор төрийн одонгоор шагнуулав
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр өөрийн ойр дотнын хүн болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийг төрийн одонгоор шагнажээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгч В.Путин зарлигтаа "Оросын төрт ёсыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан дорвитой хувь нэмрийг нь үнэлж Д.Медведевийг Эх орны төлөө гавьяаны дөрөвдүгээр зэргийн одонгоор шагнав” гэсэн байна. Өчигдөр 60 нас хүрсэн Д.Медведев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, "Нэгдсэн Орос" намын даргаар ажилладаг бөгөөд В.Путины хамгийн ойр дотнын хүн юм. Тэрбээр 2008-2012 онд ерөнхийлөгч, 2012-2020 онд ерөнхий сайдын албыг хашиж байв. Дээрх одонгоор Оросын төрт улсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, үндэсний батлан хамгаалах, шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Д.Медведев нь 2005, 2015, 2020 онд уг одонгийн 1, 2, 3 дугаар зэргээр шагнагдаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







