images

Орхон аймагт шилжин ирэгсдэд нааштай хандана

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-20


 Орхон аймгийн удирдлага ирэх оноос тус аймагт шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор орон нутгийн онцлогийг тусгасан бие даасан хөтөлбөр батлуулан хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн нөөц бололцоо, техник технологи, үндэсний үйлдвэрлэлийн талаарх бүх мэдээллийг тус иргэдэд нээлттэй мэдээлэх, хамтран ажиллах талаар тусгасан байна. Түүнчлэн амьдрах таатай орчинд анхаарч, дэд бүтцийг өргөтгөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэн иргэдийн тогтмол орлого олох боломжийг эрэлхийлэх зэрэгт анхаарах гэнэӨнгөрсөн 11 дүгээр сард Монгол улсын Засгийн газрын тогтоол гарч, төсвөө бие даан бүрдүүлдэг зургаан аймагт хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх чиглэл өгсний нэг нь Орхон аймаг байв. Тэгвэл энэ хөтөлбөрийг ирэх оны эхний улирлыг дуустал 15 сарын хугацаанд хэрэгжүүлэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.