Ангараг гараг дээрээс амьд биетийн ул мөр илрүүлжээ

Ангараг гараг дээрээс амьд биетийн ул мөр илрүүлжээ


   Ангараг гараг дээр ажиллаж буй өөрөө явагч "Perseverance" аппарат амьд биетийн ул мөр илрүүлсэн тухай НАСА мэдээлэв. Тодруулбал, Ангараг гарагийн тогооноос цуглуулсан дээж нь эрт үед энд бичил биетэн оршиж байсны нотолгоо болж болохоор байгаа ажээ. Өнгөрсөн оны долоодугаар сард авсан чулуулгийн дээжинд өнгө өнгийн толбо байсан бөгөөд судлаачид эдгээр толбыг органик нүүрстөрөгч, хүхэр, фосфорыг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг бичил биетний амьдралын ул мөр байж болохыг онцолжээ. АНУ-ын Зам тээврийн сайд Шон Даффи "Ерөнхийлөгч Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд эхлүүлсэн судалгааны ажлын энэ удаагийн нээлт нь Ангараг гараг ​​дээр амьд биет байсныг нотлох хамгийн боломжит жишээ юм” гэжээ. 2020 оны долоодугаар сарын 30-нд "Atlas V" хөлгөөр хөөргөсөн "Perseverance" судалгааны аппарат 471 сая км замыг туулж, 2021 оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр буусан билээ. Шинээр олдсон дээжийг дэлхийд авчрахаас нааш дээрх таамаглалыг баталгаажуулах боломжгүй тул Ангараг гарагт амьдрал байсан хэмээн эцсийн байдлаар дүгнэхэд хугацаа шаардлагатай байгааг “Associated Press” агентлаг тэмдэглэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.