Рестораны зөөгч төвөд бүсгүй жүжигчин Сун Хэ Кётой төстэй гэдгээрээ алдаршиж байна
Хятадын нэгэн ресторанд дуулж, бүжиглэдэг төвөд эмэгтэй Өмнөд Солонгосын кино од Сун Хэ Кётой ихэд төстэй гэдгээрээ алдаршин олны сонирхлыг татаж байна. “South China Morning Post” сонины мэдээлснээр Хятадын Юннань мужийн Төвөдийн өөртөө засах мужийн Шангри-Ла хотын нэгэн ресторанд ажилладаг 27 настай Юн Жун тус ресторанд гурван жилийн өмнө үйлчлэгчээр ажилд орж, улмаар төвөд ардын дуу дуулж, бүжиглэх болсон байна. Түүний бичлэг цахим ертөнцөөр тархаж, Өмнөд Солонгосын жүжигчин Сун Хэ Кёотой усны дусал шиг адилхан болохыг хүмүүс магтан сайшааж буй төдийгүй "Төвөд Сун Хэ Кё" гэж нэрлэх болжээ. Ийнхүү бүсгүйн алдар нэр өсөхийн хэрээр рестораны үйлчлүүлэгчид улам нэмэгдэж, Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс зорин ирэх болсон байна. Шаньси мужаас зорьж ирсэн нэгэн үйлчлүүлэгч “Би Төвөд Сун Хэ Кёг үзэхээр эхнэртэйгээ хамт ирсэн” гэсэн бол өөр нэг хүн “Ийм үзэсгэлэнтэй бүсгүй ховор байдаг” гэжээ. Юн Жун одоогоор олон нийтийн сүлжээнд 300 мянга орчим дагагчтай, ажлын бус цагаар шүтэн бишрэгчидтэйгээ холбогдон шууд нэвтрүүлэг хийдэг болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







