Ларри Эллисон нэг өдрийн дотор Илон Маскийг гүйцэж дэлхийн хамгийн баян хүн болов
Америкийн программ хангамжийн “Oracle” компанийн хувьцааны үнэ өсөхийн хэрээр уг компанийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ларри Эллисон дэлхийн хамгийн баян хүн болжээ. “Bloomberg News” агентлагийн мэдээлснээр, Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Oracle”-ын хувьцааны үнэ өмнөх өдрөөс 41.36 хувиар өсөж 341.39 доллар болсон байна. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 951.7 тэрбум доллар буюу нэг их наяд болоход ойртжээ. Энэ нь 1977 онд үүсгэн байгуулагдсан тус компанийн түүхэн дэх хамгийн том өсөлт болсон талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбумтнуудын индексийн мэдээлснээр “Oracle” компанийн дарга, эдүгээ 81 настай Л.Эллисоны хөрөнгө өнөөдрийн байдлаар 393 тэрбум доллар болж, 385 тэрбум долларын хөрөнгөтэй Илон Маскийг гүйцжээ. И.Маск анх 2021 онд дэлхийн хамгийн баян хүн болсон бөгөөд дараа нь “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, LVMH-ийн захирал Бернар Арно нар орж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







