5.6 мм нимгэн "iPhone 17" утас худалдаанд гарав

5.6 мм нимгэн "iPhone 17" утас худалдаанд гарав


   “Apple” компани жил бүр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалаараа энэ удаад хамгийн нимгэн "iPhone 17" ухаалаг утас худалдаанд гарч буйг танилцуулав. “Apple” энэ жил "Plus" загварын оронд "iPhone Air" хэмээх шинэ загвар гаргасан байна. iPhone Air нь ердөө 5.6 мм нимгэн, 165 гр жинтэй бөгөөд 7,8 мм-ийн нимгэнтэй өмнөх "iPhone 16 Plus" загвараас 2 мм-ээр бага, илүү бат бөх гэж компани тодорхойлсон байна. Гүйцэтгэх захирал Тим Күүк энэ талаар хэлэхдээ "iPhone Air" нь өөр ямар ч бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй шинэлэг болсон" гэжээ. Шинэ загварыг АНУ зэрэг 60 гаруй улс оронд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн захиалах, 19-ний өдрөөс эхлэн дэлгүүрээс худалдан авах боломжтой, англи, франц зэрэг таван хэлээр ашиглаж болох бөгөөд энэ онд багтаан солонгос, япон, хятад хэл нэмж оруулахаар төлөвлөж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.