Хятад: Сурагчид сургуулийн орчинд ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглоно

Хятад: Сурагчид сургуулийн орчинд ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглоно


   Хятадад ирэх жилээс бага, дунд, ахлах ангийн сурагчид сургуулт дээрээ гар утас зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглохоор болж, үүнтэй холбоотой хэлэлцүүлэг өрнөөд байна. Тус улс өмнө нь сургуулийн орчинд ухаалаг гар утсыг хязгаарласан бөгөөд одоо ухаалаг цаг зэрэг бусад төхөөрөмжийн хэрэглээг хориглохыг уриалж байна. Гэсэн хэдий ч ухаалаг цаг нь бусад ухаалаг төхөөрөмжүүдийг бодвол зугаа цэнгээний зориулалт багатай, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад илүү хэрэгтэй байдаг тул үүнийг хориглох нь "Жоомоо устгах гээд байшингаа шатааж байгаатай адил" гэсэн шүүмжлэл өрнөөд буй аж. Үүний эсрэг боловсролын байгууллага тайлбар хийж, утасны дуудлага харах, байршил хянахаас гадна тоглоом тоглох, видео үзэх зэрэг олон төрлийн функцуудыг багтаасан сүүлийн үеийн ухаалаг цаг нь хүүхдийн төвлөрөл буурах, хараа муудах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байгааг онцолжээ. Харин ихэнх эцэг эх ухаалаг бугуйн цагийг хориглох явдлыг эсэргүүцэж байна. Өмнө нь хууль тогтоох байгууллага Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сурагчдыг хичээлийн үеэр ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглохдоо хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай боловсрол шаардлагатай сурагчид туслах хэрэгсэл ашиглах, тэдгээрийг боловсролын зорилгоор ашиглах, онцгой байдлын үед ашиглаж болох заалт оруулсан аж. Төсөл батлагдвал хууль ирэх оны эхний семестрээс хэрэгжиж эхэлнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.