Орос улс Украины төрийн ордон руу довтолжээ

Орос улс Украины төрийн ордон руу довтолжээ


   Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос улс Украин руу томоохон агаарын цохилт хийж, 800 гаруй дрон, арав гаруй пуужин харважээ. Украины ерөнхий сайд Юлия Свириденко Киев дэх Засгийн газрын ордны нэлээд сүйдсэн байран дотроос энэ талаар өөрийн биеэр мэдээлсэн байна. Ерөнхий сайдын нийтэлсэн дүрс бичлэгт ордон бөмбөгдөлтөд ихээхэн сүйдэж, эвдэрч нурсан хана тааз, салж унжсан цахилгааны утаснууд харагджээ. Тэрбээр “Манай аврах багийнхан шуурхай ажиллаж 800 ам.метр талбайн түймрийг бүрэн унтраалаа” гэв. Улмаар "Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа бололтой" гээд, эх орноо хамгаалахад гадаадын түнш орнуудаасаа тусламж хүсч буйгаа дурдсан байна. Украины Засгийн газрын ордон Киев хотын төв хэсэгт оршдог бөгөөд төрийн гол яамд байрладаг. Тухайн өдрийн дайралтаас болж ордны зарим хэсэг шатаж, гурван хүн амь үрэгджээ. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар саяхан уулзаж, энхийн хэлэлцээрийн талаар ярилцсан хэдий ч Орос улс Украины эсрэг довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.