Парисын Диснейлэнд хүүхдүүдийг арьс өнгөөр ялгаварласан гэх шүүмжлэлд өртөв

Парисын Диснейлэнд хүүхдүүдийг арьс өнгөөр ялгаварласан гэх шүүмжлэлд өртөв


   Испанийн "Барселона" клубын довтлогч Рафинья хүүтэйгээ Парисын Диснейлэндэд зочлох үеэрээ тэндхийн ажилчдыг арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гэж гомдол гаргажээ. Тэрбээр Instagram хуудсандаа энэ тухай мэдээлж, хоёр настай хүүтэйгээ Диснейлэндад аялсан бичлэгээ нийтэлсэн байна. Бичлэгт хүүхдүүд дугаарлан зогсож Диснейлэндийн бэлгэдэл болсон баг өмссөн хүн хүүхдүүдийг тэвэрч хөгжөөж байлаа. Гэсэн хэдий ч хүүгийнх нь ээлж болоход хажуугаар өнгөрч, өөр цагаан арьст хүүхдүүдэд анхаарлаа хандуулав. Рафинья хүүгээ түүнтэй ойртуулж, яг өмнө нь аваачсан ч огт анхаарч үзээгүй байна. Үүнд ихэд бухимдсан тамирчин "Миний хүү зүгээр ганц тэврүүлэхийг хүссэн юм. Та хүүхдэд ингэж хандаж болохгүй. Таны үүрэг бол хүүхдүүдийг үл тоомсорлох биш баярлуулах явдал юм” хэмээн уурсжээ. Диснейлэндийн захиргаа энэ үйл явдлын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин Рафиньягийн эхнэр цахим хуудсандаа "Диснейлэнд болсон асуудалд нухацтай хандаж, арга хэмжээ авсан" гэжээ. Улмаар Микки Маусын хувцас өмссөн хүнтэй хөтлөлцөн явж буй хүүгийнхээ зургийг нийтэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.