Дэлхийд хамгийн их газар хөдлөлт хаана болдог вэ?

Дэлхийд хамгийн их газар хөдлөлт хаана болдог вэ?


   Саяхан Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 1400 гаруй хүн амь үрэгдээд байна. Өндөр уулсаар хүрээлэгдсэн Өмнөд Азийн Афганистан улс нь байгалийн гамшигт онцгой өртөмтгий бүс бөгөөд газар хөдлөлтийн улмаас жилд дунджаар 560 хүн нас барж, хохирол нь 80 сая долларт хүрдэг. Тухайлбал 1990 оноос хойш тус улсад 5.0 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 355 удаа болсон бол зөвхөн энэ жил 10 орчим удаа газар хөдлөлт тохиосон байна. Учир нь тус улс Евразийн тектоник бүсэд оршдог бөгөөд энэ нь Энэтхэгийн тектоник бүстэй шүргэлцэх буюу дайран өнгөрдөг, мөн өмнө зүгт Арабын тектоник бүсийн нөлөөнд автдаг тул дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй цэгийн нэгд тооцогддог аж. Энд газар хөдлөлт ихэвчлэн Энэтхэгийн тектоник бүс хойд зүг рүү шилжиж, Евразийн тектоник бүсийн эсрэг түлхэлт үүсэх үед тохиолддог байна. Хиндукуш уулын өмнөд бэлд орших нийслэл Кабул хот энэ бүсэд багтдаг бөгөөд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын хэмжээ жилд 17 сая доллар хүрдэг гэж тооцоолжээ. Ихэнх газар нутаг нь уулархаг тул хөрсний гулгалт үүсдэг, үүнээс болж хохирлын хэмжээ их гардаг аж. Афганистанд 2015 онд хамгийн том газар буюу 7.5 магнитудын хүчтэй хөдлөлт нь болсон бөгөөд зөвхөн Афганистан төдийгүй Пакистан, Энэтхэгийг хамарсан уг гамшигт 399 хүн амиа алдсан юм. Мөн 1998 онд тус улсад гурван сарын дотор хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж, хамгийн олон хүний ​​амь  хохирч байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.