Илон Маскийн трансжендер охин өөрийгөө баян хүний ядуу хүүхэд гэжээ

Илон Маскийн трансжендер охин өөрийгөө баян хүний ядуу хүүхэд гэжээ


   Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн трансжендер охин дэлхийн хамгийн баян хүн болох ааваасаа харилцаагаа тасалснаас хойш гурван найзтайгаа хамт амьдардаг болсон тухайгаа ярив. 21 настай Вивиан Уилсон The Cut сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лос-Анжелес хотод гурван найзын хамт хямдхан байранд суудгаа хэлээд “Хүмүүс намайг их баян гэж боддог байх. Гэвч надад тийм их мөнгө байхгүй. Ээж маань хангалуун амьдардаг. Бас өөр нэг хүн (И.Маск) бол мөнгөө багтааж ядсан баян” гэжээ. Улмаар эцэг эхийнхээ санхүүгийн нөөцөд найдалгүй, өөрөө хичээнгүйлэн ажиллаж, хэмнэж амьдардаг тухайгаа ярьсан байна. И.Маскийн хөрөнгө ойролцоогоор 415.6 тэрбум доллар гэж үнэлэгддэг. В.Уилсон бол түүний 14 хүүхдийн хамгийн том нь бөгөөд канад гаралтай зохиолч Жастин Уилсоноос төрсөн юм. Тэрбээр 2022 онд эцгээсээ харилцаагаа тасалж, хүйс болон овгоо солиулах хүсэлт гаргаж байсан юм. В.Уилсон ярилцлагын туршид эцгийнхээ нэрийг нэг ч удаа дурдаагүй, “тэр хүн” гэх зэргээр дуудсан байна. Солонгос, хятад, япон, испани зэрэг хэд хэдэн гадаад хэл сурсан тэрбээр Канад, Японы их дээд сургуульд суралцаж төгссөн, загвар өмсөгч болох хүслээ илэрхийлж саяхан Teen Vogue сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Эцэст нь тэрбээр олны танил болж алдарших дургүй гэдгээ хэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.