Их Британи: Визний хугацаа хэтрүүлсэн гадаад оюутнуудыг албадан гаргана
Их Британийн Засгийн газар цагаачлалын хяналтыг чангатгаж, гадаад оюутнуудын визний хугацаанд хатуу хяналт тавина гэдгээ анхааруулав. BBC агентлагийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын албаныхан гадаадын 130 мянга орчим оюутнууд болон тэдний гэр бүлийнхэнтэй шууд холбогдож, зөвхөн визний хугацаа нь дуустал Их Британид амьдрах боломжтой гэдгийг мэдэгдээд байна. Улмаар оршин суух хугацаа нь дуусах дөхсөн 10 мянган гадаад оюутныг тус улсаас хугацаандаа гарахыг анхааруулж, хугацаа хэтрүүлбэл албадан гаргана гэдгийг анхааруулжээ. Энэ хүрээнд “Үндэслэлгүй орогнол хүссэн өргөдлийг хүлээж авахаас татгалзана. Мөн Их Британид оршин суух хууль ёсны эрх байхгүй бол албадан гаргана" гэж анхааруулсан цахим шууданг гадаад оюутнуудад хүргүүлсэн байна. Энэ нь тус улсад оюутны визээр орогнох хүсэлт гаргах хүмүүсийн тоо хэт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







