Жүжигчин Ален Делоны отгон хүү эцгийнхээ гэрээслэлээр шүүхэд ханджээ

Жүжигчин Ален Делоны отгон хүү эцгийнхээ гэрээслэлээр шүүхэд ханджээ


   Өнгөрсөн оны наймдугаар сард өөд болсон Францын нэрт жүжигчин Ален Делоны отгон хүү эцгийнхээ хөрөнгийг өвлөх асуудлаар шүүхэд ханджээ. “Le Parisien” сонины мэдээлснээр, А.Делоны бага хүү, 31 настай Ален-Фабиен Делон 2022 оны 11 дүгээр сард бичиж үлдээсэн эцгийнхээ гэрээслэлийг хүчингүй гэж үзэн Парисын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр эцэг нь гэрээслэл бичиж байх үедээ бодит байдлыг сайтар цэгнэж чадаагүй, гэрээслэл үлдээснийг өөрөө аавыгаа нас барсны дараа л олж мэдсэн гэжээ. А.Делоны үл хөдлөх хөрөнгө ойролцоогоор 50 сая евро гэж тооцоолж байна. Тэрбээр өөрийн хөрөнгийн 50 хувийг охин Анушкадаа, үлдсэн 50 хувийг том хүү Антони, бага хүү Ален Фабиен нарт тус бүр 25 хувиар хувааж өгөхөөр анх 2015 онд гэрээсэлсэн юм. Харин 2022 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан хоёр дахь гэрээслэлдээ бүх бүтээлийнхээ зохиогчийн эрхийг охин Анушкадаа олгожээ. Гэтэл үүнээс болж бага хүү Ален-Фабиен нь ийнхүү шүүхэд хандсан байна. А.Делон 2019 онд тархинд нь цус харваснаас хойш бие нь дээрдэхгүй байсаар өнгөрсөн оны наймдугаар сард 88 насандаа хүүхдүүдийнхээ гар дээр өөд болсон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.