Дональд Трампын амьдралыг өөрчилсөн 11 сургамж

Дональд Трампын амьдралыг өөрчилсөн 11 сургамж


   АНУ-ын Цагаан ордон Дональд Трампын амьдралыг өөрчилсөн 11 сургамж" (Life-Changing Lessons) нэртэй товхимол тараасан байна. Товхимолд “Д.Трамп мөрөөдлийнхөө хойноос шаргуу тэмцэж, бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрсэн. Эцсийн дүндээ АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон” гэхчлэн дурдаад, Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчээс Холливүүдийн жүжигчидтэй өрсөлдөхүйц алдартнуудын эгнээнд шилжсэн, улмаар дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон зэрэг ололт амжилтыг нь тоймлон үзүүлсэн байна. 11 сургамжийн нэгдүгээрт "Гайхамшгийг бүтээхэд нас хэзээ ч залууддаггүй" гээд, Америкт залуус хүсэл эрмэлзэлтэй бол юунд ч хүрч чадна гэдгийг онцолжээ. Цаашлаад "Хийж байгаа зүйлдээ дуртай бай", "Томоор сэтгэж, өргөн хүрээгээр хар”, "Зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй", "Ямагт эрч хүчтэй бай", "Дэлхийг өөрчлөхийн тулд гаднын хүн байж чаддаг бай”, “Зөн совиндоо итгэ”, “Америк мөрөөдөлд итгэ, "Өөрийгөө ялагч, манлайлагч гэж бод" гээд, үүнийгээ тодотгон “Сүүлийн жилүүдэд америк залуус өөрсдийгөө үргэлж хохирогч гэж үздэг болсон. Баатар хүн зовлон зүдгүүрийг даван туулж, хувь заяагаа өөрөө бүтээдэг" гэжээ. Аравдугаарт "Дуураймал, хуулбар биш ямагт жинхэнэ нь бай” гэсэн бол хамгийн сүүлд нь "Хэзээ ч битгий бууж өг" хэмээн зөвлөөд "Тэвчээртэй байх нь хамгийн чухал зүйл гэдгийг би ойлгосон. Юу ч тохиолдсон, амьдралын ямар ч бэрхшээлийн өмнө өөдрөг байж, урагш тэмүүл" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.