Японд ажиллаж буй гадаад иргэдийн мөнгөн гуйвуулга түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Японд ажиллаж буй гадаадын иргэдийн эх орон руугаа илгээсэн мөнгөн гуйвуулга энэ оны эхний хагаст түүхэн дээд хэмжээнд хүрчээ. “Nihon Keizai Shimbun” сонины мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд гадаадын иргэд эх орон руугаа 506.8 тэрбум иен шилжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өссөн байна. Энэ жилийн мөнгөн гуйвуулга өнгөрсөн онд бүртгэгдсэн 847.5 тэрбум иенээс давж, 1 их наяд иен хүрэх магадлалтай байгааг тус сонин онцолжээ. Гадаад гуйвуулга нэмэгдэж байгаа нь гадаад ажилчдын тоо өссөнтэй холбоотой юм. Тус улсад төрөлт багасаж, хүн ам хөгширч байгаа нь гадаад ажилчид олноор авч ажиллуулах гол үндэслэл болж байгаа бөгөөд Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсийн байдлаар гадаад ажилчдын тоо 2.3 саяд хүрч, өмнөх оныхоос 12 хувиар өссөн байна. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад ажилчдын тоо гурав дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны байдлаар Вьетнамын иргэд хамгийн олон буюу 570 мянга, улмаар хятад ажилчид 400 мянга, филиппин ажилчид 240 мянга орчим гэсэн тооцоо гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







