Киргизийн эрдэмтэд Монгол дахь судалгаагаа эхлэв

Киргизийн эрдэмтэд Монгол дахь судалгаагаа эхлэв


   Киргизийн Соёл, мэдээлэл, спорт, залуучуудын бодлогын яамны дэмжлэгээр тус улсын эрдэмтэд Монголд судалгаа хийхээр энэ сарын 14-нд ирсэн билээ. Тэд Монголд “National Spirit-Global Heights” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр ирсэн бөгөөд судалгааны эхний шатаа Улаанбаатарт гүйцэтгэж дуусгажээ. Тэд юуны өмнө Монголын Үндэсний архивын газарт зочилж Киргизтэй холбоотой өмнөх судалгааны эх сурвалжуудыг судлан хуулбарлаж авсан байна. Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Хэл, зохиолын хүрээлэнтэй хамтран нүүдлийн соёл иргэншлийг судлах талаар санал солилцжээ. Түүнчлэн “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуунтай уулзсанаар төслийн Улаанбаатар дахь хэсэг дуусаж Баян-Өлгий аймгийг зорьсон байна. Тэд Баян-Өлгий, Увс аймагт очиж Киргизтэй холбогдох угсаатны бүлэг, түүх, соёл, аман түүхийн өвийг судлах зорилготой. Энэ нь тус улсын төрийн оролцоотой зохион байгуулж Монголд илгээсэн судалгааны анхны экспедиц билээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэхээс гадна баримтат кино хийхээр төлөвлөжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: 24.kg

Гэрэл зурагт: Киргизийн судлаачид Монголын Үндэсний архивын газарт.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.