“Esports Wold Cup”: “Mongolz” шөвгийн дөрөвт шалгарлаа

“Esports Wold Cup”: “Mongolz” шөвгийн дөрөвт шалгарлаа


   Саудын Арабын Рияд хотноо болж буй “Esports Wold Cup 2025” тэмцээний “Counter-Strike 2” тоглоомын төрлийн шөвгийн дөрөвт “Mongolz” баг шалгарлаа. Тэд тэмцээний хоёрдугаар шатанд Францын “3DMAX” багтай учраа таарч Монголын цагаар өнгөрөгч шөнө тоглов. Улмаар талууд гурван байршилд тоглоход “Mongolz” 2:1 онооны харьцаатайгаар хожсоноор дараагийн шатанд “Team Vitality” багтай тоглохоор болов. Хоёр баг хамгийн сүүлд өнгөрөгч долоо хоногт Мальтад болсон тэмцээний шөвгийн дөрөвт учраа таарсан юм. Тухайн үед Монголын баг ялж аваргын төлөө Оросын “Spirit” багтай тоглож хожигдсоноор дэд байр эзэлсэн билээ. Харин энэ тэмцээний эхний шатанд “Spirit” хожигдсоноор шөвгийн найм руу орж чадалгүй хасагдав. 1.25 сая долларын шагналын сантай “Esports Wold Cup 2025” тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хасагдах журмаар тоглож буй. Тэмцээний эхний шатанд “Mongolz” баг “GamerLegion” багийг 2:0 -оор хожсон билээ.

Гэрэл зургийг: HLTV


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.