Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Төвөдөд айлчлав
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 20-нд Төвөдийн Лхас хотод айлчиллаа. Төвөдийн өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан хийж буй айлчлалын эхний өдөр тэрбээр Бодала ордонд зочилсон байна. Энэ үеэр ордны өмнөх талбайд Төвөдийн албаны хүмүүс болон тэндхийн бүх угсаатны төлөөлөл 20 мянган хүн цуглажээ. Ши Жиньпин үүний өмнө 2021 онд Төвөдөд айлчилсан бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хоёр дахь удаа айлчилж байгаа нь энэ юм. Мөн энэ үед Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Энэтхэгт айлчилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







