“Esports Wold Cup”: “Mongolz” шөвгийн наймд шалгарлаа
Саудын Арабын Рияд хотноо өчигдөр “Esports Wold Cup 2025”-ын “Counter-Strike 2” тоглоомын тэмцээн эхэллээ. Дэлхийн шилдэг 16 баг хасагдах журмаар тоглож буй энэ тэмцээний эхний шатанд “Mongolz” баг “GamerLegion” багтай учраа тааран тоглож 2:0 онооны харьцаатай хожив. Монголын баг эхний үед 7:13, хоёрдугаар үед 3:13 онооны харьцаатай илт давуу хожсон юм. Ингэснээр "Mongolz" шилдэг найман багийн нэг боллоо. Тэдний дараагийн тоглолт энэ сарын 22-нд “3DMAX” багийн эсрэг болно. Өчигдөр 16 багийн эхний найм нь өрсөлдсөнөөс “Mongolz”, “3DMAX”, “Tyloo”, ”Team Vitality” шөвгийн наймд шалгарсан юм. Харин өнөөдрийн найман багийн тоглолтоос “Heroic”, “Aurora” дараагийн шатанд шалгараад байна. Сонирхуулахад, энэ тэмцээний шагналын сан 1.25 сая доллар юм.
Гэрэл зургийг: HLTV
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







