Австрали: Хэрэглээний уснаас хүний тархи иддэг амёб илэрчээ

Австрали: Хэрэглээний уснаас хүний тархи иддэг амёб илэрчээ


   Австралийн эрүүл мэндийн байгууллага крантны уснаас хүний тархи иддэг амёб гэгдэх Naegleria fowleri” нэртэй нэг эст организм илрүүлжээ. Тодруулбал тус улсын Квинсландын их сургуулиас Аугерсела, Чарлевилл гэх хоёр хотын усан хангамжид явуулсан усны чанарын иж бүрэн шинжилгээгээр ийм дүгнэлт гарсан байна. Улмаар тархалтыг тодорхойлохын тулд усны нэмэлт дээж цуглуулахаар бэлтгэж байгаагаа эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв.Naegleria fowleri нь цельсийн 25-40 хэмийн халуун усанд ургадаг нэг эст эгэл биетэн юм. Энэ нь гол мөрөн, цөөрөм, нуур, халуун рашаанд амьдардаг, мөн усан сан, цоргоны уснаас ч олддог тохиолдол бий. Хамгийн том эрсдэл нь энэ организм хүний биед орж амёбын менингит (PAM) үүсгэдэг ажээ. Ийм үед толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд цаашлаад ухаан алдах, үхэлд хүргэх зэрэг аюултай. Засгийн газар энэ чиглэлээр даруй арга хэмжээ авахыг холбогдох байгуулагуудад үүрэг болгожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.