Жүжигчин Сун Хэ Кё Улаанбаатар дахь И Тэ Жүний дурсгалын цогцолборт хандив өгөв

Жүжигчин Сун Хэ Кё Улаанбаатар дахь И Тэ Жүний дурсгалын цогцолборт хандив өгөв


   Өмнөд Солонгосын эрх чөлөөний өдөр энэ сарын 15-нд тохиосон билээ. Уг баярыг тохиолдуулан тус улсын алдарт жүжигчин Сун Хэ Кё болон “Суншин” эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Со Кюн Дук нар Улаанбаатар хот дахь И Тэ Жүний дурсгалын цогцолборт 10 мянган ширхэг гарын авлага хандивлажээ. И Тэ Жүн нь Богд хаант Монгол улсын үед Нийслэл хүрээнд эмчээр ажиллаж байсан солонгос хүн юм. Түүний дурсгалын цогцолборыг 2001 онд Зайсанд байгуулсан байна. Мөн тухайн өдөр жүжигчин, профессор хоёр Мексик дэх Өмнөд Солонгосын соёлын төвд 10 мянган ширхэг түүхийн гарын авлага хандивлажээ. Тэд сүүлийн 13 жил гадаадын 37 орон дахь Өмнөд Солонгосын түүхэн дурсгалт газруудад гарын авлага тасралтгүй хандивлаж байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.