Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Японд айлчилна
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 29-нд Японд айлчлах гэж байна. Тэрбээр 2023 онд Хирошима хотод болсон Их-7 бүлгийн улсуудын дээд хэмжээний уулзалтаас хойш Японд айлчлаагүй юм. Гэхдээ ерөнхий сайд Шигэрү Ишибатай өнгөрсөн оны аравдугаар сард Лаост уулзсан билээ. Ирэх айлчлалаар Н.Моди, Ш.Ишиба нар аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлаар ярилцах ажээ. Мөн Н.Моди айлчлалаа дуусгаад Токиогоос Хятадын Тяньжин хотыг зорино. Тэрбээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-нд болох ШХАБ-ын уулзалтад оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







