Дуучин Мадонна 67 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв
Поп од Мадонна 67 насны төрсөн өдрөө 29 настай найз залуу болон хүүхдүүдийнхээ хамтаар Итали улсад тансаг үдэшлэг зохион байгуулж тэмдэглэсэн байна. Тэрбээр инстаграм хуудсандаа "Төрсөн өдрөөрөө Сиена хотод болдог 1482 жилийн түүхтэй “Палио” морин уралдааныг үзэх олон жилийн мөрөөдөл минь байсан. Мөрөөдөл биелдэг. Төрсөн өдрийн мэнд" гээд дүрс бичлэг нийтэлжээ. Палио бол дундад зууны үеийн Италийн Сиена хотод жил бүрийн наймдугаар сарын 16-нд болдог алдартай морин уралдаан юм. Бичлэгт Мадонна өөрөөсөө 38 насаар дүү, найз залуу Ахим Моррис болон хүүхдүүд, найз нөхдийнхөө хамт төрсөн өдрөө хөөр баяртайгаар тэмдэглэж буй байдал дүрслэгдсэн байна. Түүний найз залуу Аким Моррис нь нэгэн цагт хөлбөмбөгийн тамирчин байсан ямайк гаралтай эр юм. Мадонна мөн 2020 онд 62 насны төрсөн өдрөө өөрөөсөө 35 дүү найз залуутайгаа хамт тэмдэглэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







