Швед: 100 гаруй жилийн түүхтэй сүмийн барилгыг хэрхэн нүүлгэв?
Шведийн уурхайчдын хотод байрлах 100 гаруй жилийн түүхтэй хуучны модон сүмийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэв. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус улсын хамгийн хойд нутгийн Кируна хотод байрлах "Кируна" христийн сүмийг өөр газар луу нүүлгэх ажлыг олон мянган хүн зорин ирж үзэж сонирхжээ. Хөрсний гулсалтаас болж уг эртний сүмийн барилга нурах аюул нүүрлэсэн тул даруй арга хэмжээ авч 5 км-ийн зайд нүүлгэсэн байна. 40 метрийн урт, өргөнтэй, 672 тонн жинтэй сүмийг пастор Лена Шарнберги адисласны дараа 224 дугуйтай тусгай тээврийн хэрэгслээр цагт 500 метрийн хурдтайгаар зөөвөрлөсөн байна. Анх 1912 онд баригдсан уг сүм нь 2001 онд Шведийн хамгийн үзэсгэлэнтэй барилгаар шалгарсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх хүртэл хотын аялал жуулчлалын томоохон төв болж байв. Сүмийг нүүлгэх ажлыг Олон нийтийн SVT телевиз хоёр өдрийн турш шууд дамжуулсан бөгөөд энэ жилийн Евродын “Eurovision” тэмцээнд Шведийг төлөөлөн оролцсон KAJ хамтлаг өнөө орой дурсгалын тоглолт хийж, тоглолтын үеэр XVI Карл Густаф хаан айлчилна. Сүмийг ирэх оны сүүлээр дахин нээхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Ульф Кристерссон сүмийг нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан “Манай орныг баян, хүчирхэг болгосон уул уурхайн салбар болон үндэсний соёлын өвөө хүндэтгэж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







