“Чингис хаан” онгоцны буудал руу 24 цагийн турш нийтийн тээврийн автобус явна

“Чингис хаан” онгоцны буудал руу 24 цагийн турш нийтийн тээврийн автобус явна


   Нийслэлийн нийтийн тээврийн газар иргэдийн санал хүсэлтийн дагуу ШҮ:4 “Сүхбаатарын талбай-"Чингис хаан" ОУНБ” чиглэлийг шинээр нээлээ. Энэ чиглэлийн автобус наймдугаар сарын 20 буюу өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ. Тус чиглэлд өдрийн цагаар Х:19, Х:20 чиглэлийн автобусаар үйлчилдэг. Энэ хоёр чиглэлийн тариф ондоо буюу Х:19 “"Чингис хаан” ОУНБ - Сүхбаатарын талбай" чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчдог. Харин Х:20 "Таван шар - “Чингис хаан” ОУНБ" чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. Мөн дээрх чиглэлд Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр Хятадын “Yutong Bus” компаниас худалдаж авсан “ZK6117H” загварын 10 автобусаар үйлчилдэг билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.