Археологич Н.Баярхүүгийн өгүүлэл олон улсын өндөр чансаатай сэтгүүлд нийтлэгдэнэ
Монголын археологич Н.Баярхүүгийн “The development of copper metallurgy in ancient Mongolia: The current state of knowledge” өгүүлэл “Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлийн 2025 оны аравдугаар сарын 66 дахь дугаарт хэвлэгдэхээр боллоо. Энэ нь анх удаа монгол археологич олон улсын өндөр чансаатай сэтгүүлд хамтран зохиогчгүй ганцаараа бичсэн өгүүллээ хэвлүүлэх гэж буй явдал болохыг МУИС-ийн археологийн багш Ц.Төрбат цахим хуудастаа онцолсон байна.
“Эртний Монголын зэс боловсруулах технологийн хөгжил: Өнөөгийн мэдлэг” өгүүлэлд нүүдэлчдийн нийгмийн эдийн засаг, технологийн хөгжилд металлург буюу төмөрлөгийн боловсруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг байсан тухай судалгааны үр дүнг бичжээ. Энэ нь Монголын хүрлийн үеийн судалгаанд орхигдсон сэдвийг хөндсөнөөрөө шинжлэх ухааны чухал ач холбогдолтой аж. Тэрбээр энэ судалгаагаа Хятадын ШУТИС-д докторын судалгааны ажил хийж байх үедээ бичиж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







