Хүн дүрст роботын анхдугаар спортын наадам боллоо

Хүн дүрст роботын анхдугаар спортын наадам боллоо


   Хятадын Бээжин хотын Үндэсний тэшүүрийн ордонд энэ сарын 14-17-ны хооронд Хүн дүрст роботын дэлхийн анхдугаар спортын наадам болов. Наадамд Хятад, Япон, Герман, АНУ зэрэг 16 орны 280 багийн 500 гаруй робот спортын 26 төрөлд өрсөлдлөө. Эдгээрээс хүний оролцоогүй дан хиймэл оюун ухааны удирдлагаар роботууд хөлбөмбөгөөр өрсөлдсөн нь онцлох явдал болжээ. Нэг баг таван роботын бүрэлдэхүүнтэй тоглосон энэ тэмцээний аваргын төлөө Цинхуа их сургуулийн баг Германы багтай өрсөлдөж ялснаар алтан медаль хүртсэн юм. Ийнхүү хүн дүрст роботын спортын наадамд таван тивийн төлөөлөл болсон улсын компаниудын хөгжүүлж буй роботууд анх удаа спортоор өрсөлдсөн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.