"Miss Universe" тэмцээнд анх удаа палестин бүсгүй оролцоно

"Miss Universe" тэмцээнд анх удаа палестин бүсгүй оролцоно


   Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах "Miss Universe" тэмцээнд анх удаа Палестины гоо бүсгүй оролцох гэж байгаа тухай CNN мэдээлэв. Тэмцээнийг зохион байгуулж буй “Miss Universe Organization” (MUO) байгууллага палестин бүсгүй, 27 настай Надин Аюбыг ирэх арваннэгдүгээр сард Тайландын Бангкок хотноо болох тус тэмцээнд оролцохоор болсон тухай мэдэгдсэн байна. 2022 онд Палестины гоо бүсгүйн тэргүүн титмийг хүртсэн Н.Аюб энэ жилийн финалд 130 гаруй орны оролцогчидтой өрсөлдөх юм. Саяхан тэрбээр instagram хуудсаараа дамжуулан Палестины ард түмний төлөө дуу хоолойгоо хүргэх зорилготой байгаагаа илэрхийлж, “Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг" гэжээ. Улмаар "Газын зурваст зүрх шимшрүүлсэн үйл явдлууд ар араасаа өрнөсөөр байгааг би чимээгүй харан сууж тэвчихгүй. Үүнийг хүн төрөлхтний анхааралд хүргэхийн тулд Палестины бүх эмэгтэйчүүд, хүүхдүүдийг төлөөлөн дуу хоолойгоо өргөх болно" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.