Цахим сүлжээнд Доналд Трампын бичсэн “bela” гэх үг ямар утгатай вэ?

Цахим сүлжээнд Доналд Трампын бичсэн “bela” гэх үг ямар утгатай вэ?


   АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын цахим сүлжээнд  нийтэлсэн “bela” гэх үгийн талаар хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Тэрбээр өнгөрсөн 17-ны өглөөний 8:31 цагт "bela" гэх ердөө дөрвөн үсэгтэй үгийг “TruthSocial” хуудсандаа ямар нэгэн тайлбаргүйгээр нийтэлжээ. Англи хэлэнд ийм үг байхгүй. Хэрэв "Bella" гэсэн бол итали хэлээр "сайхан" гэсэн утга илэрхийлнэ. Цахим ертөнцөд энэ талаар янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Зарим нь үүнийг ӨАБНУ-д хэрэгжүүлж буй Суурь боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл (BELA: Basic Education Laws Amendment) гэсэн утгыг илэрхийлж байгаа хэмээн таамагласан бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа ийм үг хэрэглэсэн гэсэн таамаг ч байна. Өөр нэг тайлбар нь ОХУ-ын холбоотон Беларусийг шоглож хэлсэн санаа гэсэн байна. Гэтэл зарим нь бүр улс төрийн зорилгоор ашиглаж, Д.Трампын хүчтэй өрсөлдөгч, Калифорниа мужийн амбан захирагч Гэвин Ньюсом энэ сэдвийг барьж аван "Бяцхан Дональд намтраа бичсэн байна. Харамсалтай нь IQ муутай болохоороо "Beta" гэж бичих гэж байгаад алдаатай бичжээ. "Beta" нь "Alpha" гэсэн үгийн эсрэг утгатай, ухаан муутай хүнийг илэрхийлдэг юм” гэжээ. Д.Трамп ийм нууцлаг үг хэрэглэсэн нь анхны тохиолдол биш. 2017 оны тавдугаар сарын 31-нд, анхны бүрэн эрхийн хугацаандаа X сүлжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай таагүй утгаар “covfefe” гэсэн үг нийтэлж, энэ нь цахим орчинд хэрэглээ болж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.