Цагаан ордонд Д.Трамп, В.Зеленский нарын хооронд ямар яриа болов?

Цагаан ордонд Д.Трамп, В.Зеленский нарын хооронд ямар яриа болов?


   Украины дайны асуудлаар Владимир Зеленскийтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бид Украинд маш сайн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа өгнө” гээд өнөөдрийн уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярина гэдгээ мэдэгдэв. Мөн тэрбээр "Асуудал эерэгээр шийдэгдвэл бид АНУ, Орос, Украины гурван талт уулзалт хийнэ" гэхэд В.Зеленский гурван талт уулзалтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Цагаан ордонд болсон уулзалтаар Д.Трамп энхтайван тогтвол урт хугацаанд хадгалагдах болно. Хоёр, гухван жилийн энхийн тухай яриагүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Украинд АНУ-ын цэрэг байршуулах боломжийн талаар Д.Трамп "Европын долоон орны удирдагчтай энэ талаар ярилцах болно” гэсэн товчхон хариу өгчээ. Уулзалтын төгсгөлд тэрбээр "Би "гал зогсоох" гэдэг үгийг хэзээ ч хэрэглэж байгаагүй, харин энхтайвны тухай хэлэлцээ хийж чадна” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.